Соломоны Дуун 8:2-8 АБ2004

2 Чамайг би хөтлөөд,намайг сургагч эхийнхээ гэрт оруулах байсан.Чамд би уулгах гэж өөрийн анарын шүүснээс гарсан амтат дарсыг өгөх байсан.

3 Түүний зүүн гар нь толгой дор минь байж,баруун гар нь намайг тэврэг.—

4 Иерусалимын охид оо, би та нарт тушаая.Тааламжтай болтол хайрыг та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн.—

5 Хайртыгаа түшсээр цөлөөс ирэгч энэ хэн юм бэ?—Алимын модон дор би чамайг сэрээлээ.Тэнд чамайг эх чинь төрүүлэх гэж өвдөж байсан бөгөөдтэнд тэрээр төрүүлэх гэж өвдөж, чамайг төрүүлсэн билээ.

6 Зүрхэндээ намайг тамга мэт,гар дээрээ намайг тамга мэт тавь.Учир нь хайр бол үхэл мэт хүчтэй,хардалт бол Үхэгсдийн орон мэт хатуу ширүүн билээ.Түүний гялбаа нь галын гялбаа агаад ЭЗЭНий дөл билээ.

7 Их ус хайрыг унтрааж үл чадна.Гол ч түүнийг хальж үл чадна.Хүн гэрийнхээ бүх баялгийг хайрын төлөө өгөх байсан ч,энэ нь басамжлагдах нь гарцаагүй»—

8 Бид бяцхан охин дүүтэй агаадтүүнд хөх байхгүй билээ.Түүний тухай яригдах өдөр бид түүний төлөө юу хийх вэ?