Соломоны Дуун 8:4-10 АБ2004

4 Иерусалимын охид оо, би та нарт тушаая.Тааламжтай болтол хайрыг та нар бүү өдөөн, бүү сэрээгтүн.—

5 Хайртыгаа түшсээр цөлөөс ирэгч энэ хэн юм бэ?—Алимын модон дор би чамайг сэрээлээ.Тэнд чамайг эх чинь төрүүлэх гэж өвдөж байсан бөгөөдтэнд тэрээр төрүүлэх гэж өвдөж, чамайг төрүүлсэн билээ.

6 Зүрхэндээ намайг тамга мэт,гар дээрээ намайг тамга мэт тавь.Учир нь хайр бол үхэл мэт хүчтэй,хардалт бол Үхэгсдийн орон мэт хатуу ширүүн билээ.Түүний гялбаа нь галын гялбаа агаад ЭЗЭНий дөл билээ.

7 Их ус хайрыг унтрааж үл чадна.Гол ч түүнийг хальж үл чадна.Хүн гэрийнхээ бүх баялгийг хайрын төлөө өгөх байсан ч,энэ нь басамжлагдах нь гарцаагүй»—

8 Бид бяцхан охин дүүтэй агаадтүүнд хөх байхгүй билээ.Түүний тухай яригдах өдөр бид түүний төлөө юу хийх вэ?

9 Хэрэв тэрээр хана бол бид түүний дээр мөнгөн цайз босгоно.Хэрэв тэрээр хаалга бол бид түүнийг хушин банзаар халхална.—

10 Би бол хана. Хөх минь ч цамхаг мэт.Тэгээд би түүний нүдэнд амар амгаланг олдог нэгэн мэт байсан билээ.