Зефаниа 1:11-17 АБ2004

11 Худалдааны дүүрэгт оршин суугчид аа, гашуудагтун.Учир нь Канааны бүх хүмүүс чимээгүй болгогдоно.Мөнгийг хэмждэг бүх хүн таслагдах болно.

12 Тэр цагт Би дэнлүүнүүдтэйгээр Иерусалимыг нэгжин,сүнсээр зогсонги хүмүүсийг шийтгэх болно.Тэд өөрсдийнхөө зүрхэнд «ЭЗЭН сайныг ч, мууг ч хийхгүй» гэдэг.

13 Цаашилбал, тэдний баялаг нь олз болж,тэдний байшингууд эзгүйрнэ.Тийм ээ, тэд байшингуудыг барих боловч тэндээ амьдрахгүй,усан үзмийн талбай байгуулах боловч дарснаасаа уухгүй”.

14 ЭЗЭНий агуу өдөр ойрхон байна.Ойрхон бөгөөд маш хурдан ирж байна.ЭЗЭНий өдөр, сонс!Тэнд дайчин нь цурхиран уйлж байна.

15 Тэр өдөр бол хилэнгийн өдөр,бэрхшээл, зовлонгийн өдөр,эвдрэл, эзгүйрлийн өдөр,хар, түнэр харанхуйн өдөр,үүлс, өтгөн харанхуйн өдөр,

16 бүрээ, дайтах уухайны өдөр юм.Энэ нь бэхлэгдсэн хотуудын эсрэг өндөр булант цамхгуудын эсрэг өдөр юм.

17 Би хүмүүст зовлонг авчирна.Ингэснээр тэд сохор хүн шиг алхах болно.Учир нь тэд ЭЗЭНий эсрэг нүгэл үйлджээ.Тэдний цус нь шороо мэт,махан бие нь баас мэт асгагдах болно.