Зефаниа 1:2-8 АБ2004

2 “Би газрын гадаргуунаас бүх зүйлийг бүрэн арчих болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

3 “Би хүн ба амьтныг бүрэн арчих болно.Би тэнгэрийн шувуудыг, далайн загаснуудыг,балгаснуудыг хилэнцтэний хамт бүрэн арчих болно.Би газрын гадаргуунаас хүнийг таслах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.

4 “Тиймээс Би Өөрийн мутрыг Иудагийн эсрэг болон Иерусалимын бүх оршин суугчдын эсрэг сунгана.Би Баалын үлдэгдлийг мөн шүтээний тахилч нарын нэрсийг тахилч нартай хамт энэ газраас таслах болно.

5 Байшингийн дээвэр дээр тэнгэрийн эрхэст мэхийдэг,доошоо бөхийж ЭЗЭНд тангарагладаг боловч Милкомоор тангарагладаг,

6 ЭЗЭНийг дагахаас эргэн больсон,ЭЗЭНийг хайгаагүй, эсвэл Түүнээс асуугаагүй хүмүүсийг Би таслах болно”.

7 Эзэн БУРХАНы өмнө чимээгүй бай!Учир нь ЭЗЭНий өдөр ойрхон байна.Учир нь ЭЗЭН тахилыг бэлтгэсэн,Тэр Өөрийн зочдоо ариусгасан.

8 Дараа нь ЭЗЭНий тахилын өдөр ирэхэдБи хааны хөвгүүд болох жононгуудыг баөөрсдийгөө харийн хувцсаар хувцасласан бүх хүмүүсийг шийтгэх болно.