Зефаниа 2:8-14 АБ2004

8 Би Моабын элэглэлийг,Аммоны хөвгүүдийн доромжлолыг сонслоо.Үүгээрээ тэд Миний ард түмнийг элэглэж,нутаг дэвсгэрийнх нь эсрэг ихэмсэг болсон.

9 Израилийн Бурхан, түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.“Тиймээс Би Өөрийн амьд буйгаар тангараглая.Моаб нь үнэхээр Содом шиг,Аммоны хөвгүүд нь Гоморра шиг болно.Халгай болон давсан нүхэнд эзлэгдсэн газар,дуусашгүй эзгүйрэл болно.Миний ард түмний үлдэгдэл нь тэднийг дээрэмдэж,Миний үндэстний үлдэгсэд нь тэднийг өвлөх болно”.

10 Тэд элэглэж, түмэн цэргийн ЭЗЭНий ард түмний эсрэг ихэмсэг болсон учраас бардам зангийнхаа хариуд тэд үүнийг авах болно.

11 ЭЗЭН тэдэнд аймшигтай байх болно. Учир нь Тэр дэлхийн бүх бурхдыг тураана. Далайн бүх эрэг дэх үндэстнүүд өөрсдийнхөө газраас ЭЗЭНд бөхийх болно.

12 “Етиопчууд аа, та нар мөн Миний илдэнд алагдана”.

13 Тэр Өөрийн мутрыг умардын эсрэг сунган,Ассирийг устгаж, Ниневег эзгүйрүүлэн, цөл мэт хатаана.

14 Ниневегийн төвд хонин сүргүүд,төрөл бүрийн араатнууд хэвтэнэ.Хотон шувуу, зараа хоёулаа баганануудынх нь орой дээр хоноглоно.Шувууд цонхон дээр дуулна.Эзгүйрэл нь босгон дээр байна.Учир нь Тэр хуш модон туургыг нүцгэлсэн.