1 Тэрслүү, бузартсан, хэрцгий хот гаслантай яа!
2 Тэр ямар ч дуу хоолойг дагаагүй,ямар ч зааврыг хүлээн аваагүй.Тэр ЭЗЭНд итгээгүй, өөрийнхөө Бурханд ойртоогүй.
3 Хотын доторх жононгууд нь архирагч арслангууд,шүүгчид нь үдшийн чононууд юм.Тэд өглөө юу ч үлдээдэггүй.
4 Эш үзүүлэгчид нь бодлогогүй, урвагч хүмүүс бөгөөдтахилч нар нь ариун газрыг бузарлажээ.Тэд хуулийг завхруулжээ.