Зехариа 10:1-7 АБ2004

1 Хаврын борооны үед ЭЗЭНээс бороо гуйгтун.Аянгат үүлсийг бүтээгч нь ЭЗЭН юм.Тэр хүн бүрд талбайд нь ногоо ба шиврээ бороог тэдэнд өгнө.

2 Терафим гэм бурууг ярин,мэргэчид худал үзэгдэл үзэн,хуурамч зүүднүүд хэлнэ.Тэд дэмий хоосон тайвшруулна.Ингээд хүмүүс хонь мэт төөрөн, хоньчингүй учир зовно.

3 “Миний уур хоньчдын эсрэг дүрэлзэн,ухнуудыг Би шийтгэнэ.Учир нь түмэн цэргийн ЭЗЭН Өөрийн сүрэг болох Иудагийн гэрт зочлон,тэднийг тулаан дахь Өөрийн сүр жавхлант морь мэт болгоно.

4 Тэднээс булангийн чулуу,тэднээс майхны гадас,тэднээс тулааны нум,тэднээс аливаа захирагч бүгдээрээ хамт ирэх болно.

5 Тэд тулаанд гудамжны тоосонд дайснаа дэвслэн гишгэчих хүчит эрс мэт байна.Тэд дайтах болно.Учир нь ЭЗЭН тэдэнтэй хамт байна.Морьтонгууд гутамшиг болно.

6 Би Иудагийн гэрийг тэнхрүүлж,Иосефын гэрийг аварна.Би тэднийг өрөвдсөн учир Би тэднийг буцаан авчирна.Би тэднийг голж байгаагүй мэт тэд байх болно.Учир нь Би бол тэдний Бурхан ЭЗЭН бөгөөдтэдэнд Би хариулах болно.

7 Ефраим хүчирхэг эр мэт байж,тэдний зүрх дарс уусан мэт баясна.Үнэхээр тэдний хүүхдүүд үүнийг хараад баярлаж,тэдний зүрх ЭЗЭНий дотор баярлан хөөрнө.