Зехариа 11:4-10 АБ2004

4 Миний Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Сүргийг нядлагдах үйл уруу нь хариул.

5 Тэднийг худалдан авч, нядлагсад нь шийтгүүлэлгүй явж, тэднийг худалдсан хүмүүс нь «ЭЗЭН ерөөгдөх болтугай. Учир нь би баяжив» гэлцэнэ. Тэднийг өрөвдөх сэтгэл хоньчдод нь байхгүй.

6 Би энэ газрын оршин суугчдыг цаашид өрөвдөхгүй” гэж ЭЗЭН тунхаглаад “Гэвч үзэгтүн, Би хүмүүсийг бие биеийнх нь гарт, хааных нь гарт унагана. Тэд тэр газрыг цохино. Би тэдний гараас тэднийг аврахгүй” гэв.

7 Би сүргийг нядлах үйл уруу нь хариулсан учир сүрэг зовов. Би өөртөө хоёр таяг авав. Нэгийг нь Би Тааламж гэж дуудаад, нөгөөг нь Нэгдэл гэж дуудав. Ингээд Би сүргээ хариулав.

8 Дараа нь Би ганц сарын дотор гурван хоньчинг хядав. Учир нь миний сэтгэл тэднийг тэвчсэнгүй, тэдний сэтгэл ч надаас болж ядрав.

9 Тэгээд би “Би та нарыг хариулахгүй. Үхэх ёстой нь үхэг, хядагдах ёстой нь хядагдаг. Үлдэгсэд нь нэг нэгнийхээ махыг идэг” гэв.

10 Би өөрийн таяг болох Тааламжийг авч, бүх ард түмнүүдтэй байгуулсан Өөрийн гэрээг цуцлахын тулд түүнийг хэсэг болгон хугалав.