Зехариа 5:1-6 АБ2004

1 Тэгээд би дахин нүдээ өргөн үзвэл, нисэж буй хуйлмал номыг харав.

2 Тэр надад—Чи юу харав? гэсэнд би хариуд нь—Би нисэж буй хуйлмал ном харж байна. Түүний урт нь хорин тохой, өргөн нь арван тохой юм гэв.

3 Тэр надад—Тэр бол бүхий л газрын гадаргуу дээгүүр урагшлагч хараал юм. Хулгай хийдэг хүн бүр хуйлмал номын нэг тал дээр нь бичигдсэний дагуу арилгагдаж, тангараг тавьдаг хүн бүр нөгөө тал дээр нь бичигдсэний дагуу арилгагдана.

4 Би түүнийг урагшлуулна гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад—Энэ нь хулгайчийн гэрт болон Миний нэрээр хуурамч тангараг тавьдаг нэгний гэрт нэвтэрнэ. Уг гэрийн дотор тэр шөнөжин байж, чулуу, яс модтой нь цуг түймэрдэнэ гэв.

5 Тэгээд надтай ярилцаж байсан тэнгэр элч гарч яван, надад—Одоо нүдээ өргөгтүн. Урагшилж буй тэр нь юу болохыг харагтун гэлээ.

6 Би—Энэ юу вэ? гэсэнд тэр—Энэ бол урагшлагч ефа юм гээд дахин—Энэ бол бүх газар дахь тэдний дүр төрх юм.