1 Би дахин нүдээ өргөн харвал, хоёр уулын хоорондоос дөрвөн тэрэг урагш гарч ирсэн нь үзэгдэв. Уулс нь хүрэл уулс аж.
2 Эхний тэргэнд улаан морьд, хоёр дахь тэргэнд хар морьд,
3 гурав дахь тэргэнд цагаан морьд, дөрөв дэх тэргэнд хүчирхэг цоохор морьд хөллөсөн аж.
4 Тэгээд би надтай ярилцаж байсан өнөөх тэнгэр элчид хандан—Эзэн минь, эдгээр нь юу вэ? гэсэнд
5 тэнгэр элч надад хариулан—Эдгээр нь бүх л дэлхийн Эзэний өмнөх байрнаас урагшилж буй тэнгэрийн дөрвөн сүнс юм.
6 Хар морьд бүхий нэгэн нь умардын орон уруу хөдөлж, цагаанууд нь тэдний араас урагшлах үед цоохрууд өмнөдийн орон уруу хөдөлдөг юм.