Зехариа 8:8-14 АБ2004

8 Би тэднийг авчирч, тэд Иерусалимын төвд амьдрах болно. Тэд Миний ард түмэн болж, үнэн ба зөв шударгаар Би тэдний Бурхан болно”гэв.

9 Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. “Түмэн цэргийн ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан өдрөөс эш үзүүлэгчдийн амнаас тунхаглагдсан эдгээр үгсийг энэ өдрүүдэд сонсож буй та нар сүм баригдаж дуусах хүртэл гар чинь хүчтэй байг.

10 Учир нь эдгээр өдрүүдээс өмнө хүн, малын төлөө ямар нэгэн төлөөс байгаагүй юм. Орсон гарсан хүний хувьд, дайсантай учир амар амгалангүй байсан. Бүх хүмүүсийг Би нэг нэгийнх нь эсрэг тавьсан юм.

11 Харин одоо Би энэ ард түмний үлдэгсдэд урьдын өдрүүдийнх шигээ хандахгүй” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.

12 “Үр амар тайван ургана. Усан үзэм жимсэлж, газар үр жимсээ гаргаж, тэнгэр шүүдрээ буулгана. Энэ бүх зүйлийг энэ ард түмний үлдэгсдэд Би өвлүүлнэ.

13 Иудагийн гэр ээ, Израилийн гэр ээ! Та нар үндэстнүүдийн дунд хараал болж байсан шиг, та нарыг ерөөл болгохын тулд Би та нарыг аварна. Бүү айгтун. Гараа чангалагтун” гэв.

14 Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. “Та нарын өвөг дээдэс Намайг өдөөн уурлуулах үед Би та нарт хор хөнөөл учруулахаар төлөвлөж, зөөлрөөгүй мэт” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаад