1 ЭЗЭНий үгийн сануулга нь Хадрахын нутгийн эсрэг бууж, Дамаск дээр үлдэнэ (Учир нь хүмүүсийн нүд, ялангуяа Израилийн бүх овгийн нүд ЭЗЭН уруу хандана).
2 Мөн түүгээр хиллэдэг Хамат болон хэдийгээр өөрийгөө ухаантай гэдэг боловчТир, Сидоны ч эсрэг байна.
3 Тир өөртөө бэхлэлт босгон, мөнгийг шороо мэт,алтыг гудамжны тоос мэт овоолно.
4 Үзэгтүн, Эзэн түүнээс эзэмшлийг нь аван,эд баялгийг нь далайд хаяна.Тэр галд шатаагдана.
5 Ашкелон үүнийг хараад айх болно.Газ өвчиндөө шаналан зовж,бас Екроны хувьд найдвар нь тасарлаа.Газаас хаан нь устаж,Ашкелонд хүн суурьшихаа байна.
6 Ашдодод эрлийзүүд суурьшин,филистчүүдийн бардамналыг Би тастана.