1 Эхнээсээ байсан бөгөөд бидний сонсож, нүдээрээ үзэж, харж, гараараа барьж үзсэн Амийн Үгийн тухай —
2 Тэрхүү амь нь илэрхийлэгдсэн. Эцэгтэй хамт байсан бөгөөд бидэнд илэрхийлэгдсэн мөнх амийг бид үзсэн, мөн та нарт гэрчилж, тунхаглаж байна. —
3 Бид үзсэн, сонссоноо та нарт мөн тунхаглаж байна. Ингэснээр та нар бас бидэнтэй нөхөрлөх юм. Үнэхээр бидний нөхөрлөл нь Эцэг ба Түүний Хүү Есүс Христтэй нөхөрлөх нөхөрлөл билээ.
4 Баяр баясгалангаа гүйцэд болгоё гэсэндээ бид та нарт эдгээрийг бичлээ.
5 Бурхан бол гэрэл, мөн Түүний дотор харанхуй огт байхгүй гэдэг нь бидний Түүнээс сонссон мэдээ бөгөөд та нарт тунхаглаж байна.