1 Иохан 2:8-14 АБ2004

8 Нөгөө талаар, харанхуй нь өнгөрч, жинхэнэ гэрэл хэдийн гийгүүлж байгаа тул Түүний болон та нарын дотор үнэн болох шинэ тушаалыг би та нарт бичиж байна.

9 Гэрлийн дотор байдаг гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг нэгэн бол одоо хүртэл харанхуй дотор байгаа юм.

10 Ах дүүгээ хайрладаг нэгэн нь гэрлийн дотор байгаа бөгөөд түүний дотор бүдрүүлэх шалтгаан байхгүй.

11 Харин ах дүүгээ үзэн яддаг нэгэн бол харанхуй дотор байгаа бөгөөд харанхуй дотор алхаж, харанхуй нүдийг нь сохолсон тул хаашаа яваагаа ч мэддэггүй.

12 Бяцхан хүүхдүүд ээ, нүгэл чинь Түүний нэрийн учир уучлагдсан тул би та нарт бичиж байна.

13 Эцгүүд ээ, эхнээсээ байсаар байгаа Түүнийг та нар мэддэг тул би та нарт бичиж байна. Залуус аа, та нар муу нэгнийг дийлсэн тул би та нарт бичиж байна.

14 Нялхас аа, та нар Эцэгийг мэддэг тул би та нарт бичсэн. Эцгүүд ээ, эхнээсээ байсаар байгаа Түүнийг та нар мэдсэн тул би та нарт бичсэн. Залуус аа, та нар хүчтэй, Бурханы үг та нарын дотор байдаг бөгөөд муу нэгнийг дийлсэн тул би та нарт бичсэн.