1 Бурханы хүслээр Христ Есүсийн элч байхаар дуудагдсан Паул би болон бидний дүү Состен
2 Коринт дахь Бурханы чуулганд, хаа сайгүй бидний Эзэн Есүс Христийн нэрийг дуудагч бүгдтэй хамт ариун хүмүүс болохоор дуудагдан, Христ Есүс дотор ариусгагдсан хүмүүст (Эзэн бол тэднийх болон биднийх юм) илгээв.
3 Бидний Эцэг Бурхан болон Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар амгалан нь та нарт байх болтугай.
4 Христ Есүсийн дотор та нарт өгөгдсөн Бурханы нигүүлслийн улмаас та нарын талаар би үргэлж Бурхандаа талархдаг.
5 Яагаад гэвэл та нар аливаа үг ба аливаа мэдлэгээр юм бүгдэд Түүний дотор баяжсан бөгөөд
6 түүнчлэн та нарын дотор Христийн талаарх гэрчлэл батажсан учраас