20 Үгүй, харин тахидаг юмсыг тэд Бурханд бус, харин чөтгөрүүдэд [тахидаг] аж. Та нарыг чөтгөрүүдийн хамсаатан болоосой гэж би хүсдэггүй.
21 Та нар Эзэний аяганаас болон чөтгөрүүдийн аяганаас зэрэг ууж чадахгүй. Та нар Эзэний ширээг болон чөтгөрүүдийн ширээг зэрэг хуваалцаж чадахгүй.
22 Эсвэл бид Эзэний хардалтыг хөдөлгөх үү? Бид Түүнээс илүү хүчтэй юм гэж үү?
23 Бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүгд тустай биш. Бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүгд босгон байгуулдаггүй.
24 Хэн ч өөрийн ашгийг бүү эр, харин бусдынхыг эрэг.
25 Махны зах дээр зарагддаг аливаа юмыг мөс чанарын төлөө асуулт тавилгүйгээр ид.
26 “Учир нь дэлхий болон түүнийг дүүргэдэг юмс Эзэнийх юм”.