24 Хэн ч өөрийн ашгийг бүү эр, харин бусдынхыг эрэг.
25 Махны зах дээр зарагддаг аливаа юмыг мөс чанарын төлөө асуулт тавилгүйгээр ид.
26 “Учир нь дэлхий болон түүнийг дүүргэдэг юмс Эзэнийх юм”.
27 Хэрэв итгэдэггүй хүмүүсийн нэг нь та нарыг урьж, та нар очихыг хүсвэл, мөс чанарын төлөө асуулт тавилгүйгээр өөрсдийн чинь өмнө тавьсан бүхнийг ид.
28 Хэрэв хэн нэгэн хүн та нарт “Энэ бол шүтээнд тахисан мах” гэвэл, та нарт хэлж өгсөн хүний болон мөс чанарын төлөө түүнийг бүү ид.
29 Би та нарын мөс чанарын тухай бус, харин бусдынхыг ярьж байна. Учир нь яагаад миний эрх чөлөө бусдын мөс чанараар шүүгддэг билээ?
30 Хэрэв би талархалтайгаар идвэл яагаад талархал өргөсөн зүйлийнхээ талаар гүтгэгддэг билээ?