1 Коринт 11:1-7 АБ2004

1 Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа.

2 Та нар бүх зүйл дээр намайг санаж, та нарт би хэрхэн дамжуулж өгсөнчлөн тэдгээр уламжлалыг чанд сахидаг тул та нарыг би магтдаг.

3 Гэвч Христ бол эр хүн бүрийн тэргүүн, эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн, Бурхан бол Христийн тэргүүн мөн гэдгийг та нар ойлгоосой гэж би хүсэж байна.

4 Залбирах эсвэл эш үзүүлэх үедээ толгой дээрээ өмсгөлтэй эр хүн бүр өөрийн толгойгоо гутааж байгаа юм.

5 Харин залбирах эсвэл эш үзүүлэх үедээ толгойгоо бүтээгээгүй эмэгтэй хүн бүр өөрийн толгойгоо гутааж буй хэрэг. Энэ нь тэр эмэгтэй үсээ хусуулсантай адил юм.

6 Хэрэв эмэгтэй хүн толгойгоо бүтээхгүй бол үсээ бас хяргаг. Гэвч үсээ хяргах, хусуулах нь эмэгтэй хүнд ичгэвтэр байвал тэр өөрийн толгойгоо бүтээг.

7 Эр хүн толгойгоо бүтээх ёсгүй. Учир нь эр хүн нь Бурханы дүр ба алдар мөн. Харин эмэгтэй хүн эр хүний алдар юм.