1 Ах дүү нар аа, сүнслэг бэлгүүдийн талаар та нар мэдэхгүй байхыг би хүсэхгүй байна.
2 Та нар Эзэнд итгээгүй байхдаа хэлгүй шүтээнүүдэд хөтлөгдөж, төөрөлдсөн байснаа мэдэх билээ.
3 Тиймээс хэн ч Бурханы Сүнсээр “Есүс хараагдсан” гэж ярихгүй бөгөөд Ариун Сүнсээр бус бол өөр хэн ч “Есүс бол Эзэн” гэж хэлж чадахгүй гэдгийг би та нарт мэдэгдье.
4 Бэлгүүд нь ялгаатай боловч адилхан Сүнс.