12 Тэрчлэн та нар сүнслэг зүйлсэд хүсэн тэмүүлдэг хүмүүс учир чуулганы босгон байгуулалтын төлөө тэдгээрийн бялхалтыг эрж хай.
13 Тиймд хэлээр яригч хүн тайлбарлахын тулд залбираг.
14 Учир нь хэрэв би хэлээр залбирвал миний сүнс залбирдаг бөгөөд харин миний ухаанд үр жимс үгүй юм.
15 Тэгвэл яах вэ? Би сүнсээр залбирах болно. Би бас ухаанаар залбирах болно. Би сүнсээр дуулах болно. Би бас ухаанаар дуулах болно.
16 Эс бөгөөс хэрэв та нар сүнс дотор ерөөвөл билэг авъяасгүй нэг чинь та нарын талархалд “Амен” гэж яаж хэлэх вэ? Та нарын юу хэлснийг чинь ч тэр мэдэхгүй.
17 Учир нь чи талархлаа сайн илэрхийлдэг байж болох ч бусад нь байгуулагдахгүй.
18 Би та бүгдээс ч илүүгээр хэлээр ярьдаг тул Бурханд талархдаг.