1 Коринт 14:17-23 АБ2004

17 Учир нь чи талархлаа сайн илэрхийлдэг байж болох ч бусад нь байгуулагдахгүй.

18 Би та бүгдээс ч илүүгээр хэлээр ярьдаг тул Бурханд талархдаг.

19 Чуулган дотор хэлээр түмэн үг хэлснээс бусдыг ч мөн сургахын тулд чуулган дотор ухаанаараа таван үг хэлэхийг би хүсдэг.

20 Ах дүү нар аа, ухаанаараа хүүхдүүд байж болохгүй. Бузар мууд балчир хүүхэд болж, харин ухаанаараа төлөвшсөн хүн бай.

21 Хуульд “«Би харь хэлээр болон харь хүмүүсийн амаар дамжуулж энэ хүмүүст ярина. Тэгсэн ч тэд Намайг сонсохгүй» гэж Эзэн айлдаж байна” гэж бичигдсэн байдаг.

22 Тиймээс хэлүүд нь итгэдэг хүмүүсийн төлөө бус, харин итгэдэггүй хүмүүсийн төлөөх тэмдэг болдог аж. Харин эш үзүүллэг нь итгэдэггүй хүмүүсийн төлөө бус, харин итгэдэг хүмүүсийн төлөө байдаг.

23 Тиймээс хэрэв чуулган бүрэн бүтнээрээ хамтдаа цуглаад, бүгд хэлүүдээр яривал бэлэг авъяасгүй хүн, эсвэл итгэдэггүй хүмүүс орж ирвэл тэд та нарыг галзуу гэж хэлэхгүй гэж үү?