27 Хэрэв хэн нэгэн хүн хэлээр яривал, нэг удаа хоёроос илүүгүй эсвэл хамгийн ихдээ гурван хүн ээлжлэн ярьж, нэг нь тайлбарлаг.
28 Хэрэв тайлбарлах хүн байхгүй бол тэр хүн чуулган дунд чимээгүй байж, өөртөө болон Бурханд яриг.
29 Хоёр эсвэл гурван эш үзүүлэгч ярьж, бусад нь шүүг.
30 Хэрэв сууж байсан өөр хүнд илчлэлт ирвэл эхний хүн чимээгүй бол.
31 Учир нь бүгд суралцан, урамшуулагдсан байхын тулд та нар бүгд нэг нэгээрээ эш үзүүлцгээж болно.
32 Эш үзүүлэгчдийн сүнс эш үзүүлэгчдэд захирагддаг.
33 Учир нь Бурхан бол самуурлын Бурхан бус, харин амар амгалангийн Бурхан мөн.Ариун хүмүүсийн бүх чуулганы адил