3 Би очоод та нарын зөвшөөрсөн хүмүүсээр бэлгийг тань хүргүүлэхээр захианы хамт Иерусалим уруу илгээнэ.
4 Хэрэв би бас явах нь зохистой бол тэд надтай хамт явна биз.
5 Гэхдээ би Македони ороод, дараа нь та нар уруу очно. Учир нь би Македониор дамжин явах юм.
6 Би хаашаа ч явахаар болсон та нараар туслуулахын тулд та нарын хамт хэсэг байж, эсвэл бүр өвөлжиж ч магадгүй.
7 Учир нь энэ удаа зүгээр л дайран өнгөрөхдөө би та нартай уулзахыг хүсэхгүй байна. Хэрэв Эзэн зөвшөөрвөл хэсэг хугацаанд та нарын хамт байна гэдэгтээ би найдаж байгаа.
8 Гэвч би Ефес хотод Пентекостын өдөр хүртэл байх болно.
9 Учир нь миний өмнө үлэмж том, үр нөлөөтэй хаалга нээгдсэн юм. Тэнд эсэргүүцэгчид олон байгаа.