1 Ах дүү нар аа, та нар уруу очихдоо би та бүгдэд үг яриа, мэргэн ухааны давамгайллаараа Бурханы нууцыг тунхаглаж байгаагүй.
2 Учир нь та нарын дунд би Есүс Христ болон цовдлогдсон Түүнээс өөр ямар ч зүйлийг мэдэхгүй байхаар шийдсэн юм.
3 Мөхөс байдал, айдас, үлэмжийн чичрэл дотор би та нартай хамт байсан юм.
4 Миний үг болоод миний тунхаглал [үгийн] мэргэн ухааны ятгалгын үгээр бус, харин Сүнсний ба хүчний илрэлээр байсан нь
5 та нарын итгэл хүмүүсийн мэргэн ухаан дотор бус, харин Бурханы хүч дотор байхын тулд юм.
6 Бид төлөвшсөн хүмүүсийн дунд мэргэн ухааныг ярьдаг. Ингэхдээ энэ үеийн мэргэн ухааныг бус, өнгөрөн одож буй энэ үеийн удирдагчдын мэргэн ухааныг ч бус,