13 Бид үүнийг хүний мэргэн ухааны сургасан үгсээр бус, харин Сүнсний сургаснаар ярьдаг бөгөөд сүнслэг зүйлсийг сүнслэгээр тайлбарладаг.
14 Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Учир нь тийм хүнд эдгээр нь мунхаг явдал бөгөөд эдгээрийг ойлгож чадахгүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг.
15 Харин сүнслэг хүн бүхнийг олж хардаг байхад, түүнийг хэн ч олж хардаггүй.
16 “Учир нь Эзэний оюун ухааныг хэн мэдсэн бэ? Хэн Түүнд заавар өгөх вэ?”. Харин бидэнд Христийн оюун ухаан бий.