1 Коринт 2:4-10 АБ2004

4 Миний үг болоод миний тунхаглал [үгийн] мэргэн ухааны ятгалгын үгээр бус, харин Сүнсний ба хүчний илрэлээр байсан нь

5 та нарын итгэл хүмүүсийн мэргэн ухаан дотор бус, харин Бурханы хүч дотор байхын тулд юм.

6 Бид төлөвшсөн хүмүүсийн дунд мэргэн ухааныг ярьдаг. Ингэхдээ энэ үеийн мэргэн ухааныг бус, өнгөрөн одож буй энэ үеийн удирдагчдын мэргэн ухааныг ч бус,

7 харин нууц дотор буй Бурханы мэргэн ухааныг бид ярьдаг. Энэ нь бидний алдрын төлөө үеүдээс ч өмнө Бурханы урьдаас тогтоосон нуугдмал мэргэн ухаан мөн.

8 Үүнийг энэ үеийн удирдагчдаас хэн нь ч мэдсэнгүй. Хэрэв тэд үүнийг мэдсэн байсан бол алдрын Эзэнийг цовдлохгүй байх байсан.

9 Гэвч“Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй,Хүний санаанд ороогүй юмсыгБурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ”гэж бичигдсэн ёсоор болжээ.

10 Гэвч Бурхан үүнийг Сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нэвтэлдэг ажгуу.