1 Коринт 2:7-13 АБ2004

7 харин нууц дотор буй Бурханы мэргэн ухааныг бид ярьдаг. Энэ нь бидний алдрын төлөө үеүдээс ч өмнө Бурханы урьдаас тогтоосон нуугдмал мэргэн ухаан мөн.

8 Үүнийг энэ үеийн удирдагчдаас хэн нь ч мэдсэнгүй. Хэрэв тэд үүнийг мэдсэн байсан бол алдрын Эзэнийг цовдлохгүй байх байсан.

9 Гэвч“Нүдэнд үзэгдээгүй, чихэнд сонсогдоогүй,Хүний санаанд ороогүй юмсыгБурхан Өөрийг нь хайрладаг хүмүүст бэлджээ”гэж бичигдсэн ёсоор болжээ.

10 Гэвч Бурхан үүнийг Сүнсээр бидэнд илчилсэн юм. Учир нь Сүнс бүх зүйлийг, тэр байтугай Бурханы гүн юмсыг ч гэсэн нэвтэлдэг ажгуу.

11 Учир нь хүний дотор буй сүнснээс нь өөр хүний бодол санааг хэн мэддэг вэ? Түүнчлэн Бурханыхыг Бурханы Сүнснээс өөр хэн ч мэддэггүй.

12 Бурханы бидэнд үнэгүй өгсөн юмсыг мэдэхийн тулд бид ертөнцийн сүнсийг бус, харин Бурханаас ирсэн Сүнсийг хүлээн авсан юм.

13 Бид үүнийг хүний мэргэн ухааны сургасан үгсээр бус, харин Сүнсний сургаснаар ярьдаг бөгөөд сүнслэг зүйлсийг сүнслэгээр тайлбарладаг.