2 Би та нарт сүү өгсөн. Бор хоол өгөөгүй. Тэгэхэд та нар чадваргүй байсан. Одоо ч гэсэн та нар чадваргүй байна.
3 Учир нь та нар одоо хүртэл махан биеийнхээ дагуу байна. Та нарын дунд атаархал, маргаан байгаа нь та нар махан биеийнхээ дагуу, хүний ёсны дагуу явдаггүй гэсэн хэрэг үү?
4 Учир нь нэг нь “Би Паулынх” гэхэд, нөгөө нь “Би Аполынх” гэж буй та нар тийм хүмүүс биш үү?
5 Тэгвэл Апол гэж хэн юм бэ? Паул гэж хэн юм бэ? Тэд бол Эзэнээс хүн бүрд өгсний дагуу зарц нар бөгөөд та нар тэр хүмүүсээр дамжуулж итгэсэн.
6 Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан юм.
7 Тиймээс таригч ч, услагч ч юу ч биш, харин Бурхан ургуулдаг аж.
8 Таригч, услагч нь нэг юм. Тэд тус бүрдээ хөдөлмөрийнхөө дагуу шагналаа авах болно.