4 Учир нь нэг нь “Би Паулынх” гэхэд, нөгөө нь “Би Аполынх” гэж буй та нар тийм хүмүүс биш үү?
5 Тэгвэл Апол гэж хэн юм бэ? Паул гэж хэн юм бэ? Тэд бол Эзэнээс хүн бүрд өгсний дагуу зарц нар бөгөөд та нар тэр хүмүүсээр дамжуулж итгэсэн.
6 Би тарьсан, Апол усалсан. Харин Бурхан ургуулсан юм.
7 Тиймээс таригч ч, услагч ч юу ч биш, харин Бурхан ургуулдаг аж.
8 Таригч, услагч нь нэг юм. Тэд тус бүрдээ хөдөлмөрийнхөө дагуу шагналаа авах болно.
9 Учир нь бид Бурханы хамтран зүтгэгчид бөгөөд та нар Бурханы тариалангийн талбай, Бурханы барилга мөн.
10 Надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн дагуу би ухаалаг тэргүүн барилгачин мэт суурийг тавьсан бөгөөд харин өөр хүн түүн дээр барьж байна. Гэхдээ түүн дээр яаж барихаа хүн бүр анхаарагтун.