1 Коринт 3:9-15 АБ2004

9 Учир нь бид Бурханы хамтран зүтгэгчид бөгөөд та нар Бурханы тариалангийн талбай, Бурханы барилга мөн.

10 Надад өгөгдсөн Бурханы нигүүлслийн дагуу би ухаалаг тэргүүн барилгачин мэт суурийг тавьсан бөгөөд харин өөр хүн түүн дээр барьж байна. Гэхдээ түүн дээр яаж барихаа хүн бүр анхаарагтун.

11 Учир нь тавигдсан ганц суурь болох Есүс Христээс өөр суурийг хэн ч тавьж чадахгүй.

12 Хэрэв хэн нэгэн хүн энэ суурин дээр алт, мөнгө, эрдэнийн чулуу, мод, өвс болон сүрлээр баривал,

13 ажил болгон нь илэрхий болно. Учир нь мөнөөх өдөр үүнийг харуулна. Яагаад гэвэл энэ нь галаар илэрхий болгогдох бөгөөд гал нь хүн бүрийн ажлын чанарыг шалгах болно.

14 Хэрэв хэн нэгний үүн дээр барьсан ажил нь үлдвэл тэр хүн шагналаа хүлээн авна.

15 Хэрэв хэн нэгний ажил шатвал тэр хүн хохирол амсана. Тэр өөрөө гал дундуур гарсан мэт боловч аврагдана.