1 Коринт 6:13-19 АБ2004

13 Хоол нь ходоодонд зориулагддаг бол ходоод нь хоолонд зориулагджээ. Харин Бурхан тэдний аль алийг нь үгүй болгоно. Бие нь садар самуун явдалд бус, харин Эзэнд зориулагддаг бол Эзэн биенд ажээ.

14 Бурхан зөвхөн Эзэнийг амилуулсан төдийгүй биднийг ч бас Өөрийн хүчээрээ амилуулна.

15 Та нарын биес Христийн эрхтнүүд гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгвэл би Христийн эрхтнүүдийг авч, тэдгээрийг янхны эрхтнүүд болгох уу? Огт үгүй.

16 Янхантай нийлсэн хүн түүнтэй нэг бие болно гэдгийг та нар мэдэхгүй юу? Учир нь Тэр “Хоёр нь нэг махан бие болно” гэж айлддаг.

17 Харин Эзэнтэй нийлсэн хүн нэг сүнс байна.

18 Садар самуун явдлаас зугтан явагтун. Хүний үйлддэг нүгэл бүр биеийнх нь гадна байдаг. Харин садарлагч эр өөрийнхөө биеийн эсрэг нүгэл үйлддэг.

19 Та нарын бие бол Бурханы та нарт өгсөн, та нарын дотор байдаг Ариун Сүнсний сүм мөн гэдгийг та нар мэддэггүй юм уу? Та нар өөрсдийнх биш гэдгээ мэддэггүй юм уу?