1 Коринт 6:6-12 АБ2004

6 Ах дүү нь ах дүүгээ итгэгч биш хүмүүсийн өмнө шүүх юм гэж үү?

7 Үнэн хэрэгтээ та нар бие биетэйгээ заргалдаж буй нь та нарын хувьд аль хэдийн сүйрэл мөн. Харин ч яагаад буруутгагдаж болдоггүй юм бэ? Харин ч яагаад мэхлэгдэж болдоггүй юм бэ?

8 Харин та нар өөрсдөө бурууг үйлддэг бөгөөд мэхэлдэг аж. Тэгэхдээ ах дүүсээ ч ингэдэг ажээ.

9 Эсвэл та нар зөвт бус хүмүүс Бурханы хаанчлалыг өвлөхгүй гэдгийг мэддэггүй гэж үү? Бүү мэхлэгдэгтүн. Садар самуун явдалтнууд ч, шүтээн шүтэгчид ч, завхайрагчид ч, янхан эр ч, ижил хүйстэнтэйгээ нөхцөгчид ч,

10 хулгайч нар ч, шуналтангууд ч, архичид ч, хараалчид ч, дээрэмчид ч Бурханы хаанчлалыг өвлөхгүй.

11 Та нарын зарим нь тийм байсан. Гэвч Эзэн Есүс Христийн нэрээр болон бидний Бурханы Сүнс дотор та нар угаагдсан, та нар ариусгагдсан, та нар зөвтгөгдсөн юм.

12 Надад бүх юмс зөвшөөрөгддөг, харин бүх юмс тустай биш. Надад бүх юмс зөвшөөрөгддөг, харин би юугаар ч эзэмдүүлэхгүй.