1 Би эрх чөлөөтэй биш гэж үү? Би элч биш гэж үү? Би бидний Эзэн Есүсийг хараагүй гэж үү? Та нар Эзэн доторх миний ажил биш гэж үү?
2 Хэрэв би бусдад элч биш байлаа гэхэд та нарын хувьд бол элч мөн. Учир нь та нар бол Эзэн доторх элчийн үүргийн минь тамга юм.
3 Намайг шалгадаг хүмүүст хандах миний өмгөөлөл нь ийм юм.
4 Идэж, уух эрх бидэнд байхгүй гэж үү?
5 Бусад элч нар болон Эзэний дүү нар, Кеф шиг эгч дүү болох эхнэрээ дагуулах эрх бидэнд байхгүй гэж үү?