2 үгийн цэвэр сүүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүл. Ингэснээр та нар үүгээр авралд хүртлээ өсөх юм.
3 Хэрэв та нар үнэхээр Эзэний энэрлийг амссан юм бол тэг.
4 Эзэн уруу ир. Тэр бол хүмүүст гологдсон боловч, харин Бурханы өмнө сонгогдсон, үнэт, амьд чулуу билээ.
5 Иймд амьд чулуу мэт болсон та нар ч Есүс Христээр дамжуулан Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх ариун тахилч болохын тулд сүнслэг байшин болон баригдагтун.
6 Энэ нь Сударт“Харагтун. Би Сионд сонгогдсон,Булангийн үнэт чулууг тавина.Түүнд итгэгч хүн ичгүүрт орохгүй”хэмээн бичигдсэн байдаг.
7 Тиймээс итгэгч та нарт энэ нь үнэт. Харин үл итгэгчдэд“Барилгачдын голсон чулуу нь булангийн чулуу болов”
8 гээд“Бүдрүүлэх Чулуу, тээглэх Хад болсон юм”гэжээ. Тэд үгэнд дуулгаваргүй байдгаас болж бүдэрдэг бөгөөд энэ нь тэдэнд тогтоогдсон аж.