2 Иохан 1:1-7 АБ2004

1 Ахлагч би сонгогдсон эзэгтэй болоод түүний хүүхдүүдэд илгээв. Би, зөвхөн би ч биш, бас үнэнийг мэддэг бүгд та нарыг үнэн дотор хайрладаг нь

2 бидний дотор байгаа бөгөөд бидэнтэй үүрд хамт байх үнэний төлөө юм.

3 Эцэг Бурхан ба Эцэгийн Хүү Есүс Христээс ирсэн нигүүлсэл, өршөөл, амар тайван нь үнэн хийгээд хайрын дотор бидэнтэй хамт байх болно.

4 Эцэгээс бид тушаал хүлээн авсан шиг таны хүүхдүүдийн зарим нь үнэний дотор явж буйг мэдсэндээ би их баярласан.

5 Харин одоо бол эхнээсээ бидэнд байсан ёсоор бие биеэ хайрлах учиртайг эзэгтэй танд сануулж байгаа нь танд бичиж буй шинэ тушаал биш.

6 Хайр бол ийм болой. Бид Түүний тушаалын дагуу явах юм. Тушаал бол та нар эхнээсээ сонссончлон хайр дотор явах юм.

7 Олон мэхлэгчид ертөнцөд орж ирсэн. Тэд Есүс Христийг махан биеэр ирснийг хүлээн зөвшөөрдөггүй ажээ. Энэ бол мэхлэгч бөгөөд Христийг эсэргүүцэгч мөн.