1 Харин хуурамч эш үзүүлэгчид хүмүүсийн дунд байсан бөгөөд яг үүнчлэн мөн та нарын дунд ч хуурамч багш нар байх болно. Тэд өөрсдийг нь худалдан авсан Эзэнийг хүртэл үгүйсгэж, өөрсдийнхөө дээр түргэн сүйрлийг авчран, хөнөөлт тэрс үзлийг нууцаар таниулна.
2 Олон хүн тэдний тачаангуй явдлыг дагах бөгөөд тэднээс болж үнэний зам муугаар хэлүүлэх болно.
3 Тэд шуналдаа худал хуурмаг үгсээр та нарыг ашиглана. Тэдний шийтгэл өнө эртнээс зүгээр суугаагүй, тэдний сүйрэл унтчихаагүй байна.
4 Учир нь хэрэв Бурхан нүгэл үйлдсэн тэнгэр элч нарыг хэлтрүүлэлгүй, харин тэднийг тамд хаяад, харанхуйн гинжинд тушааж, шийтгэлийн төлөө хадгалсан бол,