1 Ахлагч би үнэн дотор миний хайрладаг хайрт Гайост илгээв.
2 Хайрт минь, сэтгэл тань амар тайван байгаагийн адил бүх зүйл тань сайн сайхан байж, эрүүл энх байгаасай хэмээн би залбирч байна.
3 Ах дүү нар ирж, чиний үнэнийг буюу чамайг үнэний дотор хэрхэн явж буйг гэрчилсэнд би маш их баярласан.
4 Миний хүүхдүүд үнэн дотор явж байгааг сонсохоос эрхэм баяр баясгалан гэж надад байхгүй билээ.
5 Хайрт минь, чи ах дүүгийнхээ төлөө, ялангуяа харь хүмүүсийн төлөө аливааг хийхдээ итгэмжтэй зүтгэж байгаа юм байна.
6 Чиний хайрын тухай тэд чуулганы өмнө гэрчилсэн юм. Бурханд зохистой байдлаар тэднийг аян замд нь үдэж байвал чи сайн байх болно.
7 Учир нь тэд харь үндэстнүүдээс юу ч авалгүй Нэрийн төлөө явцгаасан билээ.