11 Хайрт минь, мууг биш, харин сайныг дуурай. Сайныг үйлдэгч нь Бурханых. Мууг үйлдэгч нь Бурханыг хараагүй юм.
12 Бүх хүн төдийгүй үнэн нь Деметрийг сайнаар гэрчилдэг.
13 Бичих зүйл надад олон байгаа боловч би бийр янтай нийлүүлэн чамд бичихийг хүсэхгүй байна.
14 Харин чамтай удахгүй уулзана гэдэгтээ найдаж байна. Бид нүүр нүүрээрээ учран ярилцах болно.
15 Амар тайван нь чамд байг. Чамд анд нөхөд чинь мэнд хүргэж байна. Анд нөхдөд нэрээр нь мэнд хүргээрэй.