3 Ах дүү нар ирж, чиний үнэнийг буюу чамайг үнэний дотор хэрхэн явж буйг гэрчилсэнд би маш их баярласан.
4 Миний хүүхдүүд үнэн дотор явж байгааг сонсохоос эрхэм баяр баясгалан гэж надад байхгүй билээ.
5 Хайрт минь, чи ах дүүгийнхээ төлөө, ялангуяа харь хүмүүсийн төлөө аливааг хийхдээ итгэмжтэй зүтгэж байгаа юм байна.
6 Чиний хайрын тухай тэд чуулганы өмнө гэрчилсэн юм. Бурханд зохистой байдлаар тэднийг аян замд нь үдэж байвал чи сайн байх болно.
7 Учир нь тэд харь үндэстнүүдээс юу ч авалгүй Нэрийн төлөө явцгаасан билээ.
8 Тиймээс тэдэн шиг хүмүүсийг бид дэмжих ёстой. Тэгснээр бид үнэний хамтран зүтгэгч болох билээ.
9 Би зарим нэг зүйлийг чуулганд бичсэн. Харин тэдний дунд тэргүүн болохыг дурлагч Диотреф биднийг хүлээж авахгүй байгаа юм.