Ефес 1:1-7 АБ2004

1 Бурханы хүслээр Христ Есүсийн элч болсон Паул би [Ефест байгаа] болон Христ Есүс доторх итгэмжит, ариун хүмүүст илгээв.

2 Бидний Эцэг Бурхан, Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар амгалан нь та нарт байх болтугай.

3 Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дотор тэнгэрлэг газар дахь алив сүнслэг ерөөлөөр биднийг ерөөсөн.

4 Түүний өмнө биднийг ариун бөгөөд гэм зэмгүй байлгахын тулд Бурхан ертөнцийн сууриас урьд биднийг Түүний дотор сонгосончлон, хайраараа

5 Тэр Өөрийн хүслийн сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр Өөрийнхөө хөвгүүд болгон үрчлэн авахаар урьдаас тогтоожээ.

6 Энэ нь хайрлагдсан Түүний дотор бидэнд соёрхсон Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой.

7 Түүний нигүүлслийн баялгийн дагуу Түүний дотор цусаар нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бидэнд байдаг.