Ефес 2:12-18 АБ2004

12 Тэр үед та нар Христээс тусгаарлагдсан байв. Та нар Израилийн нийгмээс гадна, амлалтын гэрээнүүдийн хувьд харь хүмүүс байв. Та нар ямар ч найдваргүй, ертөнцөд Бурхангүй байлаа.

13 Харин урьд нь алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов.

14 Учир нь Тэр Өөрөө бидний энх тайван мөн. Тэр хоёр хэсгийг нэг болгож, хуваагдлын ханыг ба дайсагналыг Өөрийн махан бие дотор устгав.

15 Тэр Өөрийнхөө дотор мөнөөх хоёрыг нэг шинэ хүн болгохын тулд зарлиг доторх тушаалуудын Хуулийг хүчингүй болгожээ. Ингэж энх тайвныг тогтоогоод,

16 тэднийг аль алийг нь нэг бие дотор загалмайгаар дамжуулан Бурхантай эвлэрэх боломжтой болгов. Үүгээр дайсагналыг хөнөөв.

17 Тэр ирж, алс хол байсан та нарт болон ойр байгсдад энх тайвныг тунхагласан юм.

18 Тиймээс бид цөмөөрөө нэг Сүнс дотор Христээр дамжуулан Эцэг уруу очих замтай болжээ.