Ефес 2:2-8 АБ2004

2 Та нар урьд нь нүгэл, хилэнц дотор энэ ертөнцийн заншлын дагуу агаарын хүчний ноёрхогч буюу эдүгээ дуулгаваргүй хөвгүүд дотор ажиллаж буй сүнсийг дагаж явсан.

3 Тэдний дунд бид ч бас бүгдээрээ урьд нь махан бие болон санаа бодлын хүслүүдээ өөгшүүлэн махан биеийнхээ хүсэл тачаалуудаар амьдарч байв. Мөн бусдын адил төрөлхөөс уур хилэн хүртэх хүүхдүүд байсан.

4 Харин Бурхан өршөөлөөр баян ажээ. Тэр биднийг хайрласан Өөрийн агуу хайраараа

5 биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ.

6 Биднийг Түүнтэй хамт амилуулж, тэнгэрлэг газарт Христ Есүс дотор Түүнтэй хамт суулгасан

7 нь Христ Есүс дотор бидэнд хандсан энэрлээр Өөрийн нигүүлслийн хэмжээлшгүй баялгийг ирэх үеүдэд үзүүлэхийн тулд юм.

8 Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд