Ефес 2:8-14 АБ2004

8 Учир нь нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш харин Бурханы бэлэг бөгөөд

9 үйлсээр биш аж. Тиймээс хэн ч өөрөөрөө сайрхахгүй болно.

10 Учир нь бид сайн үйлсийн төлөө Христ Есүс дотор бүтээгдсэн, Түүний бүтээл мөн. Бурхан биднийг тэдгээрийн дотор яваасай гэж урьдаас бэлтгэсэн билээ.

11 Тиймд санагтун. Та нар урьд махан биеэрээ харь үндэстэн байхдаа, махан биедээ хүний гараар “Хөвч хөндүүлсэн” гэж нэрлэгдэгсдээр “Хөвч хөндүүлээгүй” гэж нэрлэгдэж байв.

12 Тэр үед та нар Христээс тусгаарлагдсан байв. Та нар Израилийн нийгмээс гадна, амлалтын гэрээнүүдийн хувьд харь хүмүүс байв. Та нар ямар ч найдваргүй, ертөнцөд Бурхангүй байлаа.

13 Харин урьд нь алс хол байсан та нар эдүгээ Христ Есүс дотор Христийн цусаар ойр болов.

14 Учир нь Тэр Өөрөө бидний энх тайван мөн. Тэр хоёр хэсгийг нэг болгож, хуваагдлын ханыг ба дайсагналыг Өөрийн махан бие дотор устгав.