Ефес 4:14-20 АБ2004

14 Үүний үр дүнд бид цаашид хүүхэд байхаа больж, давалгаанд энд тэнд шидэгдэн, аливаа номлолын салхи, хүмүүсийн ов мэх болон зальхай хуйвалдааны башир арганд туугдалгүй,

15 харин хайр дотор үнэнийг ярин, тэргүүн болох Түүн уруу, Христ уруу бүх талаар өсөх ёстой.

16 Хэсэг нэг бүрийн зохистой үйл ажиллагааны дагуу холбоос бүрийн хангаж байдаг зүйлээр хамтдаа холбогдон нийлж буй бүхэл бие нь Христээр хайр дотор өөрийгөө босгон барихын тулд биеийн өсөлтийг бий болгодог.

17 Тиймээс би Эзэний дотор үүнийг хэлж, гэрчилье. Харь үндэстнүүд оюун санааны хоосрол дотроо явдаг шиг та нар цаашид тэгж явж болохгүй.

18 Тэд өөрсдийнхөө дотор буй харанхуй байдлаас, зүрхнийхээ хатуугаас болж оюун ухаандаа харанхуй болж, Бурханы амиас хөндийрчээ.

19 Тэд мэдрэмжгүй болж, зүсэн бүрийн бузар булайг шунахайран үйлдэхийн тулд тачаангуй байдалд өөрсдийгөө тушаажээ.

20 Харин та нар ийм замаар Христийг сураагүй.