21 Есүс дотор үнэн байгаачлан, та нар үнэхээр Түүнийг сонсож, Түүгээр сургагдсан юм бол,
22 чиний амьдралын урьдын хэв маягт хамаарах заль мэхийн тачаалын дагуу ялзарч буй хуучин хүнээ та нар тайлж,
23 оюун санааныхаа сүнс дотор шинэчлэгдэж,
24 зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмс.
25 Тиймд худал хуурмагийг хойш тавьж, хүн бүр хөршдөө үнэнийг ярь. Учир нь бид бие биедээ эрхтнүүд юм.
26 Уурласан ч, нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг.
27 Диаволд байр бүү өг.