4 Бузар булай болон мунхаг яриа, эсвэл тоглоом тохуу нь зохимжгүй. Харин оронд нь талархлаа өргө.
5 Садар самуун, бузар булайг үйлдэгч, шүтээнийг шүтэгч шунахай ямар ч хүнд Христийн болон Бурханы хаанчлалд өв байхгүй гэдгийг та нар ойлго.
6 Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Яагаад гэвэл эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр буудаг юм.
7 Иймд тэдний хамсаатан байж болохгүй.
8 Учир нь та нар урьд нь харанхуй байсан. Харин одоо та нар Эзэн дотор гэрэл ажээ. Гэрлийн хүүхдүүд шиг яв.
9 Учир нь алив сайн, зөвт байдал ба үнэн дотор гэрлийн үр жимс байна.
10 Ингэхдээ Эзэнд таалагдах юманд суралц.