6 Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Яагаад гэвэл эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хөвгүүд дээр буудаг юм.
7 Иймд тэдний хамсаатан байж болохгүй.
8 Учир нь та нар урьд нь харанхуй байсан. Харин одоо та нар Эзэн дотор гэрэл ажээ. Гэрлийн хүүхдүүд шиг яв.
9 Учир нь алив сайн, зөвт байдал ба үнэн дотор гэрлийн үр жимс байна.
10 Ингэхдээ Эзэнд таалагдах юманд суралц.
11 Харанхуй, үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчлэгтүн.
12 Учир нь тэдний нууцаар үйлдсэн зүйлсийг ярихад ч ичмээр юм.