15 амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хөлдөө өмс.
16 Энэ бүгд дээр муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай,
17 авралын дуулгыг болон Сүнсний сэлэм буюу Бурханы үгийг ав.
18 Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд бүх ариун хүмүүсийн төлөөх цөхрөлтгүй бүх оролдлого, гуйлтаараа сэргэг бай.
19 Сайн мэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр миний ам ангайхад үг өгөгдөхийн тулд миний төлөө залбир.
20 Үүнийг хэрхэн зоригтойгоор ярих ёстой, тэгж ярихын тулд би сайн мэдээний төлөө элчин сайд болов.
21 Та нарт бас миний байдлын тухай болон юу хийж байгааг минь мэдүүлэхийн тулд Эзэн дотор итгэлт үйлчлэгч хайрт дүү Тухик та нарт бүгдийг мэдэгдэх болно.