2 “Эцэг эхээ хүндэл”. Энэ нь амлалт бүхий эхний тушаал бөгөөд
3 “Энэ нь чамд сайн бөгөөд чи дэлхий дээр урт наслах болно” гэжээ.
4 Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ бүү уурлуул. Харин тэднийг Эзэний дэг журам болон сургамж дотор хүмүүжүүл.
5 Боолчууд аа, Христийг дагадгийн адил та нар эмээхүй болон чичрэлтээр чин сэтгэлээсээ махан биеийн дагуу эздэд дуулгавартай бай.
6 Хүмүүст нийцүүлэгчдийн адил харцаар үйлчлэлгүй, харин Христийн боолууд адил Бурханы хүслийг зүрх сэтгэлээсээ үйлд.
7 Хүмүүст биш, харин Эзэнд мэт сайн хүслээр үйлчил.
8 Боол, эсвэл чөлөөт байх нь ялгаагүй аливаа хүн ямар нэг сайн зүйл хийвэл тэр хүн Эзэнээс түүнийгээ буцааж авна гэдгээ мэдэн үйлчил.