Еврей 13:2-8 АБ2004

2 Харь хүмүүст зочломтгой хандахаа бүү март. Учир нь зарим хүмүүс үүгээрээ тэнгэр элч нарыг мэдэлгүй зочилсон юм.

3 Тэдэнтэй хамт хоригдсон юм шиг хоригдогсдыг санаж явагтун. Та нар өөрсдөө ч гэсэн бие дотор байгаа тул ад үзэгдсэн хүмүүсийг санаж яв.

4 Бүгд гэрлэлтийг хүндлэгтүн. Ор дэр нь ч бузартаагүй байг. Учир нь янхан эрчүүдийг болон завхайрагчдыг Бурхан шүүнэ.

5 Байгаа юмандаа сэтгэл хангалуун байж, амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь Тэр Өөрөө “Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй” гэж айлдсан.

6 Тиймд бид зоригтойгоор“Эзэн миний туслагч мөн.Би айхгүй.Хүн намайг яах юм бэ?”гэдэг.

7 Та нарт Бурханы үгийг ярьж, та нарыг тэргүүлж явсан хүмүүсийг сана. Тэдний биеэ хэрхэн авч явсны үр дүнг санаж, итгэлийг нь дуурай.

8 Есүс Христ өчигдөр ч, өнөөдөр ч хэвээрээ бөгөөд мөнхөд хэвээрээ байна.